НҮБ-аас 2012 оноос эхлэн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхагласнаас хойш дэлхийн 193 оронд тус өдрийг тэмдэглэж байна.Тус өдрийг тохиолдуулан Flamingo Center, P Box, Mongoloo Kids, төрийн бус байгууллагуудтай хамтран 6-8-р ангийн охидод арьс арчилгаа эрүүл ахуй, сэтгэл зүй, хувь хүний хөгжил охидын заавал өгөх шинжилгээ гээд олон сэдвээр халуун дотно яриа заавар зөвлөгөө өглөө. Уг сургалтанд 6-8-р ангийн 42 сурагч хамрагдав.
Нийт харилцан яриа