Монгол Билиг Оюун Сургуулийн танилцуулга
“Эко интернэшнл” группийн санаачилга, хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан 980 сурагчийн суудалтай , ХУД-ийн Их Монгол улсын гудамжинд 17-р хорооны нутаг дэвсгэр дэх “Маршал таун” хотхонд байрладаг.
Тус сургуулийг өөрийн хотхонд оршин суудаг 3000 гаруй өрх болон орчны, хотхоны иргэдийн хүсэлтэд үндэслэн хүүхдүүдийн сурах, хөгжих боломжийг гэрт нь ойртуулах, олон улсын жишигт нийцүүлэн олгох зорилгоор үйл ажиллагаагаа 2016 онд эхлүүлсэн.

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшсөн иргэнийг бэлтгэнэ.

Эргэн тойрондоо эерэг хандлагыг түгээгч болоход нь нөлөөлөх, Байгаа орчиндоо ээлтэй, тав тухтай, сэтгэл ханамжтай, бие биендээ хүндэтгэлтэй ханддаг байх, Шинийг сурч мэдэх, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх, Нийтийн зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй, бүтээлч, санаачлагатай байх, Шинийг санаачлагч байх.

Монгол билигт оюунт- дэлхийн иргэн